“МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН 42 ДУГААР ТОЙРОГТ НӨХӨН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ, САНАЛ АВАХ ӨДРИЙГ ТОГТООХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Төсөлд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Улсын Их хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүнийн нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тусгаж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90,0 хувийн саналаар батласан байна.

Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

 Эх сурвалж http://www.parliament.mn/