СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТУХАЙ
Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 125.5 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.” хэмээн өөрчлөн найруулж Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батласан байна.
Иймд УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан суманд энэ оны зургадугаар сарын 30-нд болох нөхөн сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ албан хаагч, төрийн оролцоотой компаниудын удирдлагуудыг энэ сарын 15-ны дотор үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр байна.