УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН НЭГДСЭН ЧУУЛГАН

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН НЭГДСЭН ЧУУЛГАН

Монгол Улсын Их Хурлын “Хаврын нэгдсэн чуулган” 2015 оны 04-р сарын 06-ны өдөр нээлтээ хийлээ. Чуулган нь Монгол Улсын Их хурлын тухай хуульд заасны дагуу энэ оны 07-р сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Уг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолоор баталжээ.

Нэг. Хуулийн төсөл

  1. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  2. Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  3. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл;
  4. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл;
  5. Худалдааны тухай хуулийн төсөл;
  6. Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  7. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  8. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл;
  9. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл;
  10. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл;
  11. Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
  12. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
  13. Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
  14. Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
  15. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  16. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  17. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  18. Зөрчлийн тухай хуулийн төсөл;
  19. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  20. Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл;
  21. Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүд;
  22. Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
  23. Казиногийн тухай хуулийн төсөл;
  24. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
  25. Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

Хоёр. Тогтоолын төсөл

  1.  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай;
  2. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  3.  “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны санхүүгийн нэгдсэн тайлан;
  4. “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  5. Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  6. “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  7. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  8. “Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Гурав. Бусад

УИХ-ын 38 дугаар тогтоолоор батлагдсан 2015 оны Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төсөл болон тогтоолын төслөөс бусад Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байхаар тогтоожээ.