ЗӨӨВРИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/821 дугаар тушаалаар “Зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлэх” журмыг баталсан. Энэхүү журмын зорилго нь номын санд биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй иргэд, алслагдсан нутаг дэвсгэрт оршин суугчдад мэдээллийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, уншигчдын хүрээг өргөжүүлэх, нийтийн уншлагыг дэмжихэд оршино.

Уг журмыг Үндэсний болон төв, орон нутгийн нийтийн номын сан зөөврийн номын сангийн үйлчилгээ авч байгаа иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

Зөөврийн номын сангийн үйлчилгээг биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй алслагдсан нутаг дэвсгэрт оршин суугч иргэн, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тусгай цэргийн анги, асрамжийн газар, хорих байгууллагад байгаа уншигчдад хүргэнэ.

Мөн энэ журмаар номын сангийн эрх, үүрэг, зөөврийн номын сангийн үйлчилгээ авагч иргэн, байгууллагын эрх үүргийг тусгаж өгсөн байна.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/9021?lawid=13907