ХУНСНИЙ УЛААН БУУДАЙН МӨНГӨН УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
“Тариалангийн тухай” хуулийн 19.1, 19.2-т зааснаар Төрөөс тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, санхүүжүүлдаг бөгөөд тухайн мөнгөн болон мөнгөн бус дэмжлэгийн хэмжээг Засгийн газар тогтоодог юм.
Засгийн газар өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Засгийн газрын тогтоол гаргаж мөнгөн болон мөнгөн бус дэмжлэгийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 45,500.0 (дөчин таван мянга таван зуун), IY ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 41,000.0 (дөчин нэгэн мянган) төгрөгөөр тус тус тогтоож шинэчилсэн байна.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/14025?lawid=14025