ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД НЭГ ЦЭГЭЭС ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД НЭГ ЦЭГЭЭС ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

     Гадаадын хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэлийг багасгах, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой төрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудыг үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн “INVEST IN MONGOLIA CENTER” нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлт Гааль татвар, санхүү мэдээлэл технологийн төвийн 2-р давхарт 2019 оны 2-р сарын 25-ны өдөр боллоо.

     Тус үйлчилгээний төвд Гадаадын иргэн, харьяатын газар, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл нэг дор үйлчилгээ үзүүлэх юм.

     Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвд Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, бүртгэл, хасалт хийх болон оршин суух зөвшөөрөл олгох, сунгалт хийх, үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм. Ингэснээр Монгол Улсад хөрөнгө оруулах хүсэлтэй гадаадын иргэн шаардлагатай материалаа бүрдүүлэн асуудлаа бүрэн шийдвэрлүүлэх боломжтой болж байна.

     Эх сурвалж: http://www.immigration.gov.mn/blog/post/gadaadyn-hrng-oruulagchdad-neg-cegees-jlchilgee-zlne