ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Өмгөөллийн “Монгол Өмгөөлөгч” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл болон “Ариг Банк”-ны Престиж харилцагчийн өргөө хамтын ажиллагааны санамж бичиг 2015.04.03-ны өдөр байгуулан эрх бүхий төлөөлөгч нар гарын үсэг зурлаа. 

Тус санамж бичгийг байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, цаашид харилцан ашигтай, хамтран ажиллах хүрээнд талуудын харилцагч, үйчлүүлэгч байгууллага болон хувь хүний хууль, эрх зүйн орчныг таатай болгох, хууль зүйн туслалцааг түргэн шуурхай хүргэх, хууль ёсны эрх ашгаа хэрэгжүүлэх болон үйлчлүүлэгчдэд санхүүгийн болоод цаг хугацааны алдагдалгүй ажиллахад нь туслах зорилгоор санамж бичгийг байгуулжээ.