ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХИЙГ ОНЛАЙНААР ЗАХИАЛДАГ БОЛЛОО
Улсын бүртгэлийн багц хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын бүртгэлийн үйлчилгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах, шат дамжлагыг багасгах, төвлөрлийг сааруулах зорилгоор улсын бүртгэлийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай эхлүүлж байгаагийн нэг нь иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд дахин авах хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах үйлчилгээ юм. Иргэний үнэмлэхээ дахин авах иргэд улсын бүртгэлийн цахим систем болох www.burtgel.mn сайтаар орж захиалах боломжтой болсон байна.
Харин анх удаа авах болон 25, 45 насны хугацааны сунгалтыг онлайнаар захиалах боломжгүй. Эдгээр тохиолдлуудад хурууны хээг дахин авах учраас заавал улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандана.
Цахим бүртгэлээр иргэний үнэмлэхээ нийслэл хот, дүүргээс захиалсан тохиолдолд ажлын 3-5 хоногт, орон нутаг, сумаас захиалсан тохиолдолд ажлын 10 хоногт багтаж гарах бөгөөд үнэмлэхээ авахдаа өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харьяаллын дагуу очиж авна.
Эх сурвалж: http://burtgel.gov.mn/index.php/2333-2019-03-21-09-43-24