ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ ДҮРМИЙН ЕСДҮГЭЭР НЭМЭЛТ ПРОТОКОЛЫГ СОЁРХОН БАТАЛЛАА

  УИХ-ын 2019 оны 4-р сарын 19-ний өдрийн чуулганы хуралдаанаар, Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж уг төслийг гишүүдийн 52.4 хувийн саналаар соёрхон баталлаа.

   Дэлхийн шуудан холбоо /ДШХ/ нь дөрвөн жилд нэг удаа хуралдаж, холбооны дүрэмд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн баталдаг. Уг өөрчлөлтийг гишүүн орнууд дотооддоо хууль болгож батламжилдаг байна.Тус холбоонд манай улс 1963 онд элсэж байжээ.

   Дэлхийн шуудан холбоо нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл бий болгох үүднээс шуудангийн салбарын үйл ажиллагааг зохион байгуулах, боловсронгуй болгон хөгжүүлэх, шуудангийн салбарт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм.

   Энэхүү байгууллагад гишүүн болсноор, Манай улс олон улсын шуудан үйлчилгээг ашиглан шуудан дамжуулах эрхтэй болно.

    Эх сурвалж: http://www.parliament.mn/n/zbco