ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНААР ДЭМЖЛЭЭ

   2019 оны 4 сарын 18-ны өдрийн Улсын Их хурлын чуулганы хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төслийг баталснаар өмгөөлөгчдийн бие даасан, хараат бус байдлыг сэргээж, иргэний хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг бүрэн хангах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Мөн Монголын Өмгөөлөгчдийн холбоог дахин зохион байгуулж, шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүрэг баталгаажна хэмээн хууль санаачлагч онцолжээ.

   Эх сурвалж: www.parliament.mn