ТӨРИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХГҮЙГЭЭР ХУРУУНЫ ХЭЭ УНШУУЛЖ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 325 нэр төрлийн үйлчилгээг 25 байгууллага үзүүлэхэд 47 хувьд нь иргэний үнэмлэх шаардаж байна. Шаардлагагүй олон бичиг баримтыг бүрдүүлэхийн төлөө иргэдэд учирч буй чирэгдлийг хөнгөвчлөхийн тулд иргэний үнэмлэх нэхэхгүйгээр хурууны хээгээр иргэдэд бүх үйлчилгээг хүргэдэг байх үйлчилгээг 2019 оны 04-р сарын 17-ны өнөөдрөөс эхлэн нэвтрүүлж байна. Ингэснээр иргэдийн цаг зав, зардал хэмнэх ач холбогдолтой.
Мөн иргэдийн хамгийн их бухимдал дагуулдаг үйлчилгээ бол банкны төлбөр тооцооны асуудал юм. Одоогоор Улаанбаатар гэдэг ганцхан банкаар үйлчилгээ үзүүлж байна. Иймд аль ч банкаар болон пос машинаар төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлнэ. Мөн нэг цонхонд нэг үйлчилгээ үзүүлдэг системийг халж аль ч цонхонд очсон бүх төрийн үйлчилгээг үзүүлдэг болгож ачааллыг тэнцвэржүүлнэ гэжээ.
Эх сурвалж: www.legalinfo.mn