МУИС-ИЙН ХЗС-ИЙН АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ДЭМЖИН ОРОЛЦЛОО

МУИС-ИЙН ХЗС-ИЙН АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ДЭМЖИН ОРОЛЦЛОО

   МУИС-ийн ХЗС –ийн  Хувийн эрх зүйн тэнхим, тус сургуулийн оюутны “English Speaking Club” хамтран зохион байгуулсан “Unification of Commercial Contracts; International Economic Law: International Trade (WTO) Law and Mongolia; Foreign Investment regulation and Mongolia” сэдэвт англи хэл дээрх оюутны эрдэм шинжилгээний хурал 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр МУИС-ийн ХЗС-ийн Эрдмийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа. 

   Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр “И Эл Си” ХХН, "Монгол Өмгөөлөгч" ХХН, “Минтер Эллисон Монголиа” ХХН, “Махони Лиотта” ХХН, ГХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга, "Мелвилл Эрдэнэдалай" ХХН, олон улсын эрх зүйч, хуульч нарын төлөөлөл хуралд оролцсон оюутнуудын англи хэлээр илтгэх чадвар, мэргэжлийн англи хэлний мэдлэг болон хийсэн судалгааг өндрөөр үнэлж өөрсдийн байгууллагын нэрэмжит шагналыг /мөнгөн шагнал, дурсгалын зүйл/ гардууллаа.