МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ИЛТГЭЛИЙГ АНХ УДАА УЛСЫН ИХ ХУРЛААР ХЭЛЭЛЦЭНЭ

   УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний комиссын 18 дахь илтгэлийг хэлэлцэж танилцууллаа.

 Хүний эрхийн Үндэсний комисс тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлдэг.

   Монгол  Улс  дахь  хүний  эрх,  эрх  чөлөөний  байдлын  талаарх 18 дахь илтгэлийг “Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт”, Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд,  эрхийн  асуудал”,  “Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, “Жендерийн эрх  тэгш  байдлыг  хангах  тухай  хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл  ажиллагааны  төлөв  байдал”  гэсэн  үндсэн  6  сэдвийн  хүрээнд боловсруулжээ.

   Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний комиссын 18 дахь илтгэлийг УИХ-аар хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь дэмжжээ.