ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ДОТООД МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ, ТҮҮНИЙ МЭДЭЭЛЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАЛАА
Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Үнэт цаасны зах зээл дэх дотоод мэдээллийн жагсаалт, түүнийг мэдээлэх журмыг шинэчлэн баталсан байна. Энэ журмын зорилго нь Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээл дэх дотоод мэдээлэлд тооцогдох мэдээллийн агуулга, жагсаалтыг тодорхойлох, түүний эзэмшигчийг тогтоох, дотоод мэдээлэл эзэмшигчийн үнэт цаасны зах зээлд явуулах үйл ажиллагааг зохицуулахад оршино.
Уг журамтай бүхэлдээ танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.