ХЭМЖИЛ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БҮХЭЛД НЬ БАТАЛЛАА

   Улсын Их Хурлын 2019.05.09-ний нэгдсэн хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн талаарх анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, үг хэллэг, найруулга, хууль зүйн техникийн засварууд хийжээ.

     Байнгын хороо уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.8 хувь дэмжсэн байна. Хэмжил зүйн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжиж Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь баталлаа.

        Эх сурвалж: http://www.parliament.mn/n/k7py