2019 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ТОВ ГАРЛАА

   Хуульчдыг 2004 оноос тусгай шалгалтаар сонгон шалгаруулж эхэлсэн билээ.  Уг шалгалт нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоодог.

 Тэгвэл энэ жилийн хуульчдын мэргэжлийн шалгалтыг ирэх наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд авахаар Хуульчдын холбооны зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн байна.

   Хуульчийн мэргэжлийн шалгалт өгөх гэж буй эрх зүйч нартаа амжилт хүсье.