ХУУЛЬЧДЫН ФОРУМ БОЛНО
Монголын Хуульчдын холбооноос 2019.06.13-ны өдөр "Хуульчдын форум"-ыг "Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо" сэдвийн хүрээнд гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
"Хуульчдын форум" нь хуульчдын нийгэмд хүлээх үүрэг хариуцлага, хувь нэмрийг дээшлүүлэх боломж, цаашдын чиг хандлагыг хэлэлцэхийн зэрэгцээ хуульчдын мэргэжлийн ур чадварыг дэмжих, мэргэжлийн бахархлыг дээшлүүлэх, хуульчдын дуу хоолойг нийгэмд хүргэх, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг арга хэмжээ юм.
Энэ удаад Нэгдсэн хуралдаан "Эрх зүйн шинэчлэл ба хуульчийн бие даасан хараат бус байдал" сэдвийн дор явагдах ба нийт 8 салбар хуралдаанаар хуульчдад болон нийгэмд тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцэхээр болжээ.