2019-2020 ОНЫГ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

   2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлыг  эрчимжүүлэх зорилгоор 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарласан байна. Үүнтэй холбоотойгоор Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн хүрээнд хэрэгжүүлэх салбар дундын ажлын төлөвлөгөөг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт, хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад анхаарч, салбар бүртээ дэд ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгожээ.

      Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/14418?lawid=14418