НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЦАГИЙН ХЯЗГААР
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/504 дүгээр захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг дараах байдлаар баталсан байна.
№ |
Худалдаа, үйлчилгээний төрөл |
Дүүрэг |
Үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар |
|
1 |
Хүнсний худалдаа |
бөөний |
Нийслэлийн хэмжээнд |
22:00 |
2 |
жижиглэн |
Нийслэлийн хэмжээнд |
00:00 |
|
3 |
Ресторан /зориулалтын, бие даасан байртай/ |
Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт |
04:00 |
|
Багануур, Багахангай, Налайх дүүрэгт |
00:00 |
|||
4 |
Баар /зориулалтын, бие даасан байртай/ |
Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт |
04:00 |
|
Багануур, Багахангай, Налайх дүүрэгт |
00:00 |
|||
5
|
Кафе /зориулалтын, бие даасан байртай/ |
Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт |
04:00 |
|
Багануур, Багахангай, Налайх дүүрэгт |
00:00 |
|||
6 |
Ресторан /нийтийн орон сууц, түүний өргөтгөлд байрлалтай/ |
Нийслэлийн хэмжээнд |
00:00 |
|
7 |
Баар /нийтийн орон сууц, түүний өргөтгөлд байрлалтай/ |
Нийслэлийн хэмжээнд |
00:00 |
|
8 |
Кафе /нийтийн орон сууц, түүний өргөтгөлд байрлалтай/ |
Нийслэлийн хэмжээнд |
00:00 |
Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй газрын үйл ажиллагаа өглөөний 07:00 цагаас эхлэх ба сар бүрийн 01-ний өдрийн 00:00 цагаас 02-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/14436?lawid=14436