ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛЫН ОЙ, ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙН ЖАГСААЛТ
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдөр”-ийн жагсаалт, “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам”-г тус тус баталсан байна.
Нэг. Түүхэн үйл явдлын ой:
1. Хүннү гүрэн байгуулагдсаны ой-жил бүрийн Цагаан сар-билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр;
2. Халх голын байлдааны ялалтын ой-жил бүрийн 8 дугаар сард;
3. Дэлхийн II дайн дууссаны болон 1945 оны чөлөөлөх дайны ялалтын ой-жил бүрийн 8 дугаар сард;
4. Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны ой-жил бүрийн 6 дугаар сард;
5. 1990 оны Ардчилсан хувьсгалын ой-жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр;
6. Ардчилсан сонгуулийн ой “Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр”-жил бүрийн 7 дугаар сарын 29-ний өдөр;
7. Монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэгийн ой-жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр.
Хоёр. Салбарын, зарим ажил, мэргэжлийн ажилтны тэмдэглэлт өдөр:
1. Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 6-ны өдөр;
2. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдөр;
3. Усны болон цаг уурын өдөр- жил бүрийн 3 дугаар сарын 23-ны өдөр;
4. Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдөр;
5. Дэлхийн театрын өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 27-ны өдөр;
6. Дэлхийн ном, зохиогчийн эрхийг хамгаалах өдөр-жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдөр;
7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр-жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр;
8. Газрын харилцааны ажилтны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гараг;
9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь Бямба гараг;
10. Газрын тосны салбарын ажилтны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 4 дэх Ням гараг;
11. Иргэний агаарын тээвэрчдийн өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 4 дэх Ням гараг;
12. Олон улсын музейн өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр;
13. Энхийг сахиулагчдын өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 29-ний өдөр;
14. Банкны салбарын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 2-ны өдөр;
15. Мал эмнэлгийн салбарын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 2 дахь Бямба гараг;
16. Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 2 дахь Ням гараг;
17. Онцгой байдлын албаны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 20-ны өдөр;
18. Хуульчдын өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 4 дэх Ням гараг;
19. Тамирчдын өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 4 дэх Ням гараг;
20. Тагнуулын байгууллагын ажилтны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын З-ны өдөр;
21. Хоршоологчдын өдөр-жил бүрийн 7 дугаар сарын эхний Ням гараг;
22. Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 19-ний өдөр;
23. Авто тээвэрчдийн өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 3 дахь Ням гараг;
24. Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гараг;
25. Төмөр замчдын өдөр-жил бүр 8 дугаар сарын эхний Ням гараг;
26. Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр-жил бүр 8 дугаар сарын хоёр дахь Ням гараг;
27. Прокурорын албаны өдөр -жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдөр;
28. Эрчим хүчний ажилтны өдөр-жил бүрийн 8 дугаар сарын 3 дахь Ням гараг;
29. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр-жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх Ням гараг;
30. Барилгачдын өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын эхний Ням гараг;
31. Соёл, урлагийн ажилтны өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь Ням гараг;
32. Үндэсний татварын ажилтны өдөр-жил бүр 9 дүгээр сарын 2 дахь Ням гараг;
33. Хилчдийн өдөр-жил бүр 9 дүгээр сарын 17-ны өдөр;
34. Ой модны салбарын ажилчдын өдөр-жил бүр 9 дүгээр сарын гурав дахь Ням гараг;
35. Дэлхийн энх тайвны өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдөр;
36. Аялал, жуулчлалын өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдөр;
37. Багш нарын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдөр;
38. Оюутны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдөр;
39. Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь Ням гараг;
40. Стандарт, хэмжил зүйн ажилтны өдөр -жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өөр;
41. Хүний нөөцийн ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр;
42. Гаалийн ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр;
43. Маркетеруудын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр;
44. Геологичдын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь Ням гараг;
45. Авто замчдын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 4 дэх Ням гараг;
46. Хөдөө аж ахуйн ажилтны өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 2 дахь Ням гараг;
47. Улсын бүртгэлийн ажилтны өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 23-ны өдөр;
48. Даатгалын өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 24-ний өдөр;
49. Шинжлэх ухааны ажилтны өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 4 дэх Ням гараг;
50. Архивчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдөр;
51. Санхүү, эдийн засагчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 2 дахь Ням гараг;
52. Худалдааны ажилчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын З дахь Ням гараг;
53. Уурхайчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдөр;
54. Дипломат албаны өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр.
Гурав. Бусад тэмдэглэлт өдөр:
1. Иргэний нийгмийн өдөр-жил бүрийн 1 дүгээр сарын 31-ний өдөр;
2. Наурызын баяр-жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр;
3. Хөрс хамгаалах үндэсний өдөр-жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн Бямба гараг;
4. Үндэсний бичиг үсгийн баяр-жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гараг;
5. Хүмүүнлэгийн өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдөр;
6. Байгаль хамгаалах өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь Ням гараг;
7. Мод тарих өдөр-жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь Бямба гараг;
8. Бурхан багшийн их дүйцсэн өдөр-билгийн тооллын зуны эхэн сарын арван тавны өдөр.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/9832?lawid=14433