АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 227 дугаар тогтоолоор “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дэх заалтын “... асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 76,000 (далан зургаан мянган) төгрөгөөр ...” гэснийг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.4-д заасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 114,000 (нэг зуун арван дөрвөн мянган) төгрөгөөр, бусад асаргааны тэтгэмжийг сард 76,000 (далан зургаан мянган) төгрөгөөр” гэж өөрчилсөн байна. Мөн энэ тогтоолыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

    Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/14460?lawid=14460