“ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС МАКАО ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

   Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Засаг захиргаа, хууль зүйн нарийн бичгийн дарга /сайд/ Чань Хой Фан тэргүүтэй  төлөөлөгчид 2019 оны 06дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийсэн байна.

  Тус айлчлалын үеэр “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, мөн “Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцжээ.

   Энэхүү хэлэлцээрийг байгуулах ажил 2014 оноос эхэлсэн бөгөөд талууд өөрсдийн дотоодын байгууллагаас санал авч нэгтэн, зарчмын болон техникийн саналыг удаа дараа харилцан солилцож, улмаар 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаод гарын үсэг зурсан байна.

   Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах  байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.

    Эх сурвалж:  https://mojha.gov.mn/newmojha/?p=2904