НИЙТИЙН ЭДЭЛБЭР 32 ГАЗРЫН ХЭМЖЭЭ ХЯЗГААРЫГ БАТАЛГААЖУУЛЛАА
НИТХ-ын 2019 оны 08-р сарын 2-ны хуралдаанаар 32 газрын хэмжээ хязгаарыг тогтоох тухай Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
“Нийтийн эдэлбэрийн нийт 86 газрыг эзэмших эрх олгохгүй гэж тогтоол гаргасан байдаг ч тэдгээр газрын эргэлтийн цэгийг тогтоож газрын мэдээллийн санд бүртгэж аваагүй, дүүргүүдийн холбогдох байгууллагад хариуцуулаагүйн улмаас нийслэл, дүүргийн захирамжаар газар олгогдсон байна. Тодруулбал УДЭТ-ийн Цэдэнбалын хөшөөт талбайг 2017 онд Нийслэлийн засаг даргын А91 тоот захирамжаар газар эзэмших эрхийг “Улаанбаатар Капитал” компанид олгосон байдаг. Мөн Сүхбаатарын талбайн урд хэсэг, Цэнтрал тауэрийн урд хэсэг зэрэг газар олгогдсон байна. Тиймээс Нийслэлийн засаг даргын захирамжаар тухайн газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, эргэлтийн цэгийг тогтоон газрын мэдээллийн санд нийтийн эзэмшлийн талбайгаар бүртгэж авсан. Энэ нь цаашид иргэд амарч зугаалах, нийтийн эдэлбэрийн зам талбай хумигдахаас сэргийлж байгаа юм. Цаашид холбогдох дүүргүүд уг эзэмшлийн талбайн тохижилт үйлчилгээг хариуцан ажиллах, дахин олголт хийхгүй байх талаар гэрээ хийнэ”.
Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/197012