УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ
Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгө бөгөөд шүүхээс иргэний хэрэг маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй хөрөнгө, мөнгө, зардлын тухай асуудал гардаг бөгөөд улсын тэмдэгтийн хураамж нь шүүхийн зардлын нэг бүрэлдэхүүн хэсэг юм.
Монгол улсын хувьд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх хураамж, түүнийг буцаан олгох, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх зэргийг зохицуулсан байдаг.
Шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаадаг бөгөөд өнөөгийн байдлаар Татварын ерөнхий газрын цахим татварын систем(https://e-tax.mta.mn/home/receipt)-ээс төлбөрийн даалгавар үүсгэн, бөглөх шаардлагатай хүснэгтүүдийг бөглөн банканд үзүүлэн төлж байна.
Эх сурвалж: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль