ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ТОРГОХ ШИЙТГЭЛ

   Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ. Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арваас хорин мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуугаас хоёр зуун мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна. нэг торгуулийн нэгж нь 1000 /нэг мянган/ төгрөгтэй тэнцүү байна.

   Тухайлбал Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж; бусдыг өдөөн хатгаж; бусдын амгалан тайван байдал алдагдуулж;  олон нийтийг үл хүндэтгэж; үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 100,000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 /долоогоос гуч/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.