МОНГОЛЧУУД БНСУ-Д ЗОРЧИХ ВИЗИЙН ЖУРАМД ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД
МОНГОЛЧУУД БНСУ-Д ЗОРЧИХ ВИЗИЙН ЖУРАМД ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД
1. БНСУ-д зорчих визийн материал шалгах системийг сайжруулах тухай
Санхүүгийн бодит чадавхыг нотлон харуулах тогтолцоог нэвтрүүлэх
-5 сая төгрөг байршуулах тогтолцоог хүчингүй болгож байна.
-Сүүлийн 6 сарын дансны хуулгаар санхүүгийн байдлаар нотлохоор болов
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр (Е-9) ажиллаж буй гэр бүл
-Солонгост ажиллаж байгаа хүн сүүлийн 6 сарын хугацаанд өөрийн гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг материалдаа хавсаргана.
Хууль бусаар оршин суух, хууль бусаар хөдөлмөр эрхлэх магадлал бага виз мэдүүлэгчийн материалыг шуурхай шалгах (9-р сарын 16-ны өдрөөс)
-Хууль ёсны дагуу хилээр олон удаа орж гарсан тэмдэглэлтэй, төрийн албан ажлаар томилогдон явж буй ажилтан
ХУР системийг ашиглах (9-р сарын дундаас хэрэгжүүлэх)
-ХУР системийг ашиглан виз мэдүүлэх эсэхийг виз мэдүүлэгч өөрөө шийднэ.
2. Хууль бус үйлдэлд авах арга хэмжээний тухай
Виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагад тавих хяналтыг чангатгах (9-р сарын 16-ны дотор)
-ХУР мэдээллийн системийг буруугаар ашиглах зэрэг зөрчил үүсэх тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлах
Татгалзсан хариу авсан виз мэдүүлэгчийн дахин мэдүүлэх эрх үүсэх хугацааг сунгаж байна. (9-р сарын 16-ны өдөр)
-Татгалзсан хариу авснаас хойш дахин виз мэдүүлэх боломжтой хугацааг татгалзсан хариу авсан өдрөөс хойш 6 сарын дараа болгон сунгах
Хууль бус үйлдэлд rap бие оролцсон этгээдэд авах захиргааны арга хэмжээг чангатгах (9-р сарын 16-ны өдрөөс хэрэгжүүлэх)
-Хуурамч бичиг баримт мэдүүлэх, визийн брокертой холбогдох зэрэг хууль бус үйлдэлд гар бие оролцсон виз мэдүүлэгч төдийгүй, визийн брокеруудад авах захиргааны хариуцлагыг чангатгах.
-2 болон түүнээс дээш хууль бус үйлдэлд холбогдох тохиолдолд виз шалгалтын системд бүртгэх
3. Бусад өөрчлөлтүүдийн тухай
Визийн материал шалгах ажиллах хүчийг нэмэгдүүлэх
Олон удаагийн визийн нөхцөлийг нэмэгдүүлэх тухай (Бодлогын санал )
-Бага дунд сургууль, мэргэжлийн коллежийн Солонгос хэлний багш нар, тэдний гэр бүл.
Эх сурвалж: https://ikon.mn/n/1nnl