ЕСДҮГЭЭР САРЫН 2-НООС НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫНХНЫ АЖИЛ 09:00 ЦАГТ ЭХЭЛНЭ

   Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 2019 оны есдүгээр сарын 2-ноос 09:00 цагт эхэлж, 18:00 цагт тардаг болно. Өнгөрсөн тавдугаар сард Хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм.

   Захирамжид “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08:00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09:00 байхаар тогтоосугай” гэсэн байдаг.

   Энэ дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагынхан 2020 оны зургаадугаар сарын 1  хүртэл 09:00-18:00 цаг хүртэл ажиллах болж байна.

    Нийслэлийн төр, захиргааны байгууллагад:

  -Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

  -Түүний хэрэгжүүлэгч 34 агентлаг ба харьяа 30 орчим байгууллага

  -Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба багтдаг.

    Эх сурвалж: https://ikon.mn/n/1np2