ГАДААДААС 2015 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

ГАДААДААС 2015 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Гадаадаас авч ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр Монголын засгийн газар тогтоодог ба 2015 оны эзлэх хувийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 сарын 07-ны өдрийн 2 дугаарт тогтоолоор баталжээ.

Энэхүү тогтоолын хавсралтанд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тусгасан байна. Тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь ямар төрлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаагаас мөн нийт ажиллагсдын тооноос хамаараад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь нь өөр өөр байдаг. Жишээ нь: Уул уурхайн олборлолт, тэр дундаа түүхий газрын тос, байгалийн хийн олборолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компанийн нийт ажиллагсад нь 50 хүртэл байвал гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь 60% хүртэл; харин нийт ажиллагсад нь 51-100 байвал гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь 70% хүртэл байна.

Уг тогтоолын хавсралтанд заагдаагүй салбарт гадаадаас ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагсдын 5 хүртэл хувь байхаар тогтоосон байна.