ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙГ ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРД ОЛГОХ САНАЛ ДЭМЖИГДЛЭЭ

   Улсын их хурлын чуулганы 2019 оны 11-р сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулав.

   Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр хууль санаачлагчдын зүгээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох, цаашид жил бүрийн төсөвт холбогдох санхүүжилтийг тусгаж шийдвэрлүүлэхээр боллоо.

   Эх сурвалж: http://www.parliament.mn/n/1mky