ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД ГУРВАН НИСДЭГ ТЭРЭГ НИЙЛҮҮЛЭХ ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР БОЛОВ

   Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

   Төсөл батлагдвал хэт хүйтэнд гал унтраах, олон зориулалт бүхий /нефть бүтээгдэхүүн, түүнийг хадгалдаг агуулах, бусад онц чухал объектын гал унтраах/ тусгай зориулалтын 40 гаруй автомашиныг манай улсад нийлүүлнэ.

   Мөн Онцгой байдлын байгууллага эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх Airbus EC-145 загварын гурван нисдэг тэрэгтэй болох юм. Төслийн хүрээнд нисгэгч, эмч нарыг сургаж бэлтгэхээр төлөвлөжээ.

   Эх сурвалж: https://ikon.mn/n/1qtq