АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ НЭГ УДАА ТЭГЛЭНЭ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, 2020 он гарлаа. Ерөнхийлөгч бүх ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ 2020 онд ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр болсныг албан ёсоор мэдэгдлээ. Уг асуудлыг 2020.01.02-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, санал нэгтэйгээр ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхийг дэмжиж, зөвлөмж гаргасан байна.

   Тэрээр "Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна" гэлээ.

     Эх сурвалж: https://president.mn/12195/