НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД
/2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдөж буй/
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөж байгаа билээ.
Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор зүйлчилсэн бөгөөд энэ нь даатгуулагч ээж хэрвээ 10 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд дөрвөн хүүхэдтэй бол хүүхэд бүрийн тоогоор 1.6 жил нэмэгдэж, нийт 6 жил нийгмийн даатгал төлснөөр тооцогдоно гэсэн үг юм.
Тус хуулийн 192 дүгээр зүйлийн 192.1 дэх заалтад Тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, дөрвөн сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно гэж хуульчилсан. Өмнөх хуулийн зохицуулалтаар албан журмын болон сайн дурын даатгуулагчийн гэсэн нийгмийн даатгалын хоёр хэлбэрээс хамаарч жирэмсний болон амаржсаны тэтгэмж ялгаатай байдлаар олгодог байсан юм.
Тодруулбал, албан журмын даатгуулагч эхийн хувьд шимтгэл төлсөн 12 сарын дундаж цалингийн 100 хувиар бодож олгодог байсан бол сайн дурын даатгуулагч хувьд 70 хувиар бодож олгодог байсныг ийнхүү өөрчилж сайн дураар даатгуулсан ээжүүд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг өөрийн тэтгэмжийг төлсөн 12 сарын дундаж орлогоос 100 хувиар бодож авах юм.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль