Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийг баталлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг эцэслэн хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн явцад байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд гишүүдийн олонхи нь дэмжив.
Ийнхүү гишүүдийн 55.1 хувийн саналаар хуулийн төслийг дэмжлээ. Мөн хуулийн төслийг дагалдан мэдүүлсэн хуулийн төслүүдээр нэг бүрчлэн санал хураалт явуулсныг дэмжиж баталлаа.