Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон mүүнийг бүртгэх журамд нэмэлт өөрчлөлт орууллаа
Монгол Улсын Засгийн газар 2015 оны 06 сарын 04-ны өдөр 2010 оны 12 сарын 22-ны 340 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-д дараах нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна. Үүнд:
1. Монгол Улсын иргэнээс төрсөн 16-аас дээш насны гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг 3 хүртэл жилээр сунгах,
2. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн, цагаач гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг эхний 2 жилд 1 жил хүртэл хугацаагаар олгох,
3. Хөрөнгө оруулагч гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 3 хүртэл жилийн хугацаагаар олгох, сунгах,
4. Монгол Улсад суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх 16 насанд хүрсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 2 хүртэл жилээр олгох, сунгах.