САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЁС ЗҮЙН ЖУРМЫГ БАТАЛЛАА
Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр №114 дүгээр тогтоолоор “Даатгалын зах зээлийн ёс зүйн журам”-ыг баталлаа. Энэ журам нь даатгагч, түүний эрх бүхий албан тушаалтан болон даатгалын үйл ажиллагаанд оролцогчдын баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон, хэвшүүлэх зорилготой бөгөөд бүх оролцогчид түүнийг дагаж мөрдөх үүрэгтэй.
Энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 209 дүгээр тогтоолоор баталсан “Даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг зохистой явуулах ёс зүйн журам”-ыг хүчингүй болно.