ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙН БАГЦЫН ХЭМЖЭЭ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020.02.03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 34-45 насны болон 46-64 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцад Бэлгийн замаар дамжих халдварын илрүүлэг (тэмбүү, заг хүйтэн, ХДХВ илрүүлэх шинжилгээ)-ийг тус тус шинээр нэмж, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг 10,000 төгрөгөөр тогтоожээ.
Тиймээс 34-45 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцын хэмжээ нийт 58,000-73,000 төгрөг, 46-64 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн “Багц-I”-ын хэмжээ нийт 70,000 төгрөг, “Багц-II”-ын хэмжээ нийт 75,000 төгрөг болж өөрчлөгдсөн байна.