ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ЗААСНААР ТАТВАРЫН ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ТАЛААР ӨӨРЧЛӨГДСӨН ЗАРИМ ЗҮЙЛ ЗААЛТ
Шинэчлэн батлагдсан Татварын багц хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан татварын тайлан ирүүлэх талаар өөрчлөгдсөн зарим зүйл, заалтыг тайлбарлаж байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу “Өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг ба түүнээс дээш бол уг албан татвар төлөгч тухайн татварын жилийн улирлын татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ” гэж заасны дагуу 2020 оны 1 дүгээр улиралд ААНОАТ-ын тайлан ирүүлнэ.
Харин мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу татварын өмнөх жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл татварын хялбаршуулсан горим ашиглахаар татварын албанд бүртгүүлээгүй албан татвар төлөгч тухайн татварын жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлэх тул 2020 оны 1 дүгээр улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан ирүүлэхгүй.
Татвар төлөгчийн орлого, үйл ажиллагааны чиглэлээс хамааруулан Том татвар төлөгчдийн газар, Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтэс хооронд татвар төлөгчийн шилжилт хийгдэж зарим татвар төлөгчийн харьяалах татварын алба өөрчлөгдсөн болохыг мэдэгдэж байна.
Эх сурвалж: https://mta.mn/c/view/77269