АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВАХ, ХЯНАХ, НЭГТГЭЛ ХИЙХ, НЭГТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ ЖУРМЫГ БАТАЛЖЭЭ
2020 оны 02-р сарын 21-ний өдөр Сангийн сайдын тушаалаар Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журмыг баталсан байна. Энэхүү журмыг Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан (цаашид “тайлан” гэх) цахим хэлбэрээр хүлээн авч, хянах, мэдээллийн сан бүрдүүлэх, уг сангийн мэдээллийг ашиглах, шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг бүртгэх, улсын хэмжээнд санхүүгийн тайланг хүлээн авсан дүнг нэгтгэх, холбогдох баримтыг архивд хүлээлгэн өгөх, мэдээллийн сангийн хадгалалт хамгаалалтын найдвартай байдлыг хангах үйл ажиллагаанд мөрдөнө.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/10883?lawid=15217