ӨМГӨӨЛЛИЙН "МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ" ХХН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД “ЛАНТУУН ХҮҮГИЙН БОГЦ-2020” АЯНД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ
“Өмгөөллийн Монгол Өмгөөлөгч” ХХН нь “Лантуун дохио” ТББ-аас зохион байгуулагдаж байгаа “Лантуун хүүгийн богц-2020” аянд нэгдэн оролцлоо. Энэ аян нь хотын зах, алслагдсан гэр хорооллын хүнд нөхцөлд байгаа өрх гэр, хүүхдүүдэд богино хугацаанд муудахгүй хүнсний бүтээгдэхүүн болох гурил, будаа мөн цар тахлын үед өргөн хэрэглэгдэж байгаа хэрэглээний маск, гар ариутгагч гэх мэт бүтээгдэхүүнийг хүлээн авч шаардлагатай байгаа айл өрхүүдэд хүргэж өгөх байсан юм. Энэхүү хандивын хүрээнд манай нөхөрлөл 100 ширхэг маск, 70 ширхэг санитол хандивлалаа.