МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАХ МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТАД ЗААЛТ НЭМЭГДСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 220 дугаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” тогтоолоор “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-ын “щ/ Тагнуулын байгууллага, Төрийн тусгай хамгаалалтын газар” хэсэгт дор дурдсан агуулгатай 57-60 дахь заалт нэмсэн байна. Үүнд:

 

Төрийн нууцад хамаарах мэдээлэл

Нууцын зэрэглэл

Нууцлах хугацаа (жилээр)

Онц чухал        нууц

Маш нууц

 

57.

Төрийн тусгай хамгаалалтын газрын төсөв, тэдгээрийн гүйцэтгэлийн тайлан, холбогдох мэдээлэл

 

+

20

58.

Төрийн тусгай хамгаалалтын газрын хэтийн төлөвлөгөө, стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, тэдгээрийн биелэлт, холбогдох баримт бичиг

 

 

+

20

59.

Төрийн тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан

 

+

20

60.

Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа радио долгионы давтамжийн хуваарилалт, холбогдох баримт бичиг

 

+

20