Berry Appleman & Leiden” Хууль зүйн фирмтэй хамтран  ажиллах гэрээ  байгууллаа.

Berry Appleman & Leiden” Хууль зүйн фирмтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

1980 онд үүсгэн байгуулагдсан “Berry Appleman & Leiden” ХХН нь цагаачлал болон визийн (олон улсын) талаар зөвлөгөө өгөн ажилладаг хуулийн фирм бөгөөд энэ чиглэлийн  үйл ажиллагаа  явуулдаг  хуулийн  фирмүүдээс  үйл ажиллагааны  цар  хүрээгээрээ АНУ-д эхний  хоёрт ордог, олон  улсад хэмжээнд танигдсан томоохон  байгууллага юм.

Тус Berry Appleman & Leiden ХХН  нь Манай  байгууллагаас 2012 оноос хойш Монгол улсын виз, оршин суух болон ажиллах зөвшөөрөл авах асуулдаар зөвлөгөө аван хамтран ажиллаж эхэлсэн.

2015 оны 7 сарын 08-ны  өдөрBerry Appleman & Leiden” ХХН болон өмгөөллийн “Монгол өмгөөлөгч” ХХН-тэй албан ёсоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсаныг мэдэгдэхэд таатай байна. Ингэснээр  “Berry Appleman & Leiden” ХХН  нь цагаачлалын болон олон улсын визийн асуудлаар байнгын зөвлөгөө аван хамтран ажиллагч АНУ-ын 2 дах хууль зүйн фирм болж байгаа бөгөөд энэ нь манай  байгууллагын  гадаад  харилцаа  улам  өргөжин тэлсээр  байгааг  харуулсан үйл  явдал  боллоо.