ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛЛОО

   Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогдох харилцааг хуульчлахдаа “дахин гэмт хэрэг үйлдэх” гэсэн нэр томьёо оруулсан нь гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. …” гэж заасныг зөрчсөн мөн шалгагдаж буй гэмт хэрэг дээрээ гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх нөхцөлийг бий болгон иргэний эрхийг зөрчиж байна гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн бөгөөд энэхүү дунд суудлын хуралдаан нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр болсон юм. 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудад тусгасан “гэмт хэрэг үйлдэх” гэсэн ойлголт нь аливаа этгээдийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосонтой адил утга агуулгыг илэрхийлэхгүй байх бөгөөд энэ нь гэм буруугийн асуудалтай холбоогүй байдлаар, монгол хэлний үйлдэхүйн ерөнхий утгыг илэрхийлэн хуульчилсан гэж үзэхээр байх тул гэм буруугүйн зарчим, түүнийг бэхжүүлсэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж 2020 оны 05 дугаар дүгнэлтийг гаргалаа.
Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн цэц