МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНД ЯМАР АСУУДЛААР ХАНДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Монголын хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлснээр иргэн та, мэдлэг, ур чадвартай, хариуцлага, ёс зүйтэй хуульчаар хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх, хууль зүйн туслалцаа авах боломж бүрдэнэ.
Та хуульчдын холбоонд дараах асуудлуудаар хандан шийдвэрлүүлэх боломжтой.
• Хуульчдын нэгдсэн бүртгэлтэй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуульчийн талаар мэдээлэл авах;
• Өмгөөлөгч, өмгөөллийн нөхөрлөлийн талаарх мэдээлэл авах;
• төлбөрийн чадваргүй, бага орлоготой, эмзэг бүлгийн иргэд хууль зүйн туслалцаа хүсэх;
• Хуульчийн талаарх гомдол, мэдээлэл гаргах;
• Хуульчийн мэргэжлийн шалгалтанд орох;
• Хэрэв та мэргэжлийн шалгалтанд тэнцсэн бол хуульчдын холбоонд гишүүнээр элсэх;
Хуульчдын талаар хуульчдын нэгдсэн бүртгэлд хэзээ бүртгэгдсэн, мэргэжлийн ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг талаарх мэдээллийг хуульчдын холбооноос авах боломжтой.
Эх сурвалж: https://www.mglbar.mn/content/41Монголын хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлснээр иргэн та, мэдлэг, ур чадвартай, хариуцлага, ёс зүйтэй хуульчаар хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх, хууль зүйн туслалцаа авах боломж бүрдэнэ.
Та хуульчдын холбоонд дараах асуудлуудаар хандан шийдвэрлүүлэх боломжтой.
• Хуульчдын нэгдсэн бүртгэлтэй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуульчийн талаар мэдээлэл авах;
• Өмгөөлөгч, өмгөөллийн нөхөрлөлийн талаарх мэдээлэл авах;
• төлбөрийн чадваргүй, бага орлоготой, эмзэг бүлгийн иргэд хууль зүйн туслалцаа хүсэх;
• Хуульчийн талаарх гомдол, мэдээлэл гаргах;
• Хуульчийн мэргэжлийн шалгалтанд орох;
• Хэрэв та мэргэжлийн шалгалтанд тэнцсэн бол хуульчдын холбоонд гишүүнээр элсэх;
Хуульчдын талаар хуульчдын нэгдсэн бүртгэлд хэзээ бүртгэгдсэн, мэргэжлийн ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг талаарх мэдээллийг хуульчдын холбооноос авах боломжтой.
Эх сурвалж: https://www.mglbar.mn/content/41