БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Cанхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 495 дугаар тогтоолын хавсралтаар “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам”-ыг баталлаа. Энэхүү журмын зорилго нь банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлагыг тодорхойлох, гадаад валютын арилжааны мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх, гадаад валютын арилжаа эрхлэх этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчилд холбогдох арга хэмжээ авахад оршино. Журмаар гадаад валютын арилжаа эрхлэхэд тавигдах ерөнхий шаардлага болон гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг нарийвчлан зохицуулсан байна.
Энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 2.12 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцож байгаа юм.