ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙГЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн хурал 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр болсон ба тус хурлаар доорх асуудлыг шийдвэрлэжээ.
Эрх зүйн талаар нэгдсэн ойлголттой болох нь одоогийн хуульчдад нэн шаардлагатай байгаа тул Сургалтын хороотой хамтран эдийн засгийн эрх зүйгээр мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулахаар болсон байна.
Эх сурвалж: https://www.mglbar.mn/news/3754