ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
“Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал зохион байгуулах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/170 дугаар тушаалаар Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг 2020 оны 10 дугаар сарын 03 -ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тус Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ:
1.Өмгөөлөгчдийн Холбооны дүрмийг батлах;
2.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нэгдсэн шаардлагыг тогтоох;
3. Өмгөөлөгчдийн Ёс зүйн дүрмийг батлах;
4.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл болон Мэргэжлийн хариуцлагын хорооны өмгөөлөгч гишүүнийг сонгох;
5.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийг сонгох, түүний цалингийн хэмжээг тогтоох;
6.Өмгөөлөгчдийн Холбооны гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг тогтоох;
7.Өмгөөлөгчдийн Холбооны шагналыг бий болгох, түүнийг олгох журмыг батлах;
8.Өмгөөлөгчдийн Холбооны Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг батлах зэрэг болно.
Эх сурвалж: https://mojha.gov.mn/newmojha/?p=4182