ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЛЭН АРХИВЫН ЛАВЛАГААГ ДҮҮРЭГ, НЭГ ЦЭГЭЭС ОЛГОНО
Иргэдэд олгодог архивын лавлагааг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-наас олгохгүй. Харин нийслэлийн 9 дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон, Баянхошуу, И-март-хороолол/-өөс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр олгохоор боллоо.
Архивын лавлагааг зөвхөн дээрх цэгүүдээс биечлэн аваад зогсохгүй цаг хугацаа, орон зайнаас үл хамааран www.burtgel.mn, мөн www.e-mongolia.mn болон ebarimt аппликейшнээр дамжуулан авч болно. Түүнчлэн төрийн үйлчилгээний цахим ТҮЦ машинаас ч авах боломжтой.
Эх сурвалж: https://mojha.gov.mn/newmojha/?p=4375