МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХОЁРДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЮУГ ОНЦЛОВ

1.       2021 онд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ цахимжуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь дараах зүйлсийг багтаана:

-          бүх төрлийн тусгай зөвшөөрөл олгох процесс,

-          нийгмийн халамж,

-          төрийн албаны хүний нөөц,

-          цалин хөлс

2.       Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд дараах өртөгтэй нийт 6 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тус тус төсөвлөөд байгааг Сангийн сайд танилцуулгадаа дараах зүйлсийг онцолсон нь:

-          Сумдад Хур системийг нэвтрүүлж төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх нийт 23 тэрбум төгрөгийн өртөг

-          Дижитал Эрдэнэт, хөдөөгийн алслагдсан багуудыг холбоожуулах, зарим сумдыг шилэн кабелиар холбоход нийт 13.4 тэрбум төгрөгийн өртөг

3.       Мэдээллийн технологи, цахим шилжилттэй холбоотой зардалд 2021 оны нэгдсэн төсвийн төсөлд 30.1 тэрбум төгрөгийн зардал төсөвлөсөн нь:

o   2020 оны тодотгосон төсвөөс 50.3 хувь буюу 10.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн

Үүнд: мэдээлэл технологи, үйлчилгээний зардалд 2.9 тэрбум төгрөг төлөвлөсөнд

-          систем тоног төхөөрөмжийн лиценц support-ийг сунгах,

-          хамгаалалтын систем сайжруулах зайлшгүй шаардлагатай

4.       ТЕГ Глобал форум болон BEPS-ээс тавьсан олон улсын ISO27000 цуврал стандартын дагуу мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангасан орчин бүрдүүлэх шаардлагатай системийн зардалд 1.7 сая төгрөгийг төсөвлөсөн байна.

5.       Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж цахимаар гүйцэтгэлийг хянаж санхүүжилтийг олгоход Uptodate цахим системийг нэвтрүүлэх: 6.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Энэ нь эрүүл мэндийн байгууллагууд эмнэл зүйн зааврын дагуу хийсэн гүйцэтгэлд санхүүжилт олгох, иргэд аль ч эмнэлэгт очсон хамгийн оновчтой эмнэл зүйн удирдамжийн дагуу эмчилгээ, үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэж үзсэнийг онцолсон.

Энэхүү төсөлд дараах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулав:

-          Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах

6.       Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн болон хөрөнгө оруулалтын зардлын дүнг өөрчилсөн боловч орлого, зарлага, алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй тооцсон байна.

Мөн түүнчлэн зардлыг бууруулах боломж нь: төрийн байгууллагуудын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүрэн холбож, цахимжуулан татварын орлогыг нэмэгдүүлэх, төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгох юм.  

7.       Цахим хөгжлийн багц хуулийн гурван төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар хамтран боловсруулж байгааг тодотгоод УИХ-ын намрын чуулганаар өргөн мэдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа билээ.

Мөн энэ үеэр “Харилцаа холбоо мэдээлэл, технологийн бүтцийн өөрчлөлт, орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой урсгал зардлыг 1 тэрбум  1,5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, төсвийн төслөөс ТЭЗҮ хийгдээгүй төсөл, арга хэмжээг хасах замаар эх үүсвэр гаргах” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаж дэмжсэн тул энэ талаар Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтоосон байна.

Эх сурвалж: https://www.cita.gov.mn/58011.html