МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ГИШҮҮД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, хамгийн өндөр оноо авсан таван нэр дэвшигчийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр Хүрэлбаатарын Мөнхзул, Дугарын Сүнжид, Жаргалсайханы Хунан, Ганбатын Нарантуяа, Батзэвэгийн Энхболд нарыг томилохоор баталсан.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдсон гишүүдийн үнэмлэхийг гардуулан өгч, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Хунанг томилж, тамгыг нь гардуулан өгснөөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ.