МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНЫ ШИЙВЭРИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар дараах шийвэрийг гаргалаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох сайд нар мэдээлэл өгөв.
Улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар боллоо. 100 м.кв-аас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг тэглэж байна.
Харин дараах төрлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрөөс чөлөөлөгдөхгүй байна.
- 1.Төсөвт байгууллага
- 2.Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд
- 3.Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр
- 4.Банк, банк бус санхүүгийн байгууллага
- 5.Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч
- 6.Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
- 7.Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
- 8.Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
- 9.Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр.
Түүнчлэн 1 тонн сайжруулсан шахмал түлшний үнийг өмнө нь 50 хувь бууруулсан байсныг 75 хувь болголоо.
Эх сурвалж: https://zasag.mn/news/view/25607